sankhuu.audit.orkhon@gmail.com      (+976) 70359856
 

Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 6-р сард хийж гүйцэтгэсэн ажлын товч тайлан

 

            Албаны үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Орхон аймаг дахь Цагдаагийн газар, Орон нутгийн өмчийн газар, Гэр бүлийн ордон, Нийтлэг үйлчилгээний албаны 2023 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийж байгаа санхүүгийн хяналт шалгалт үргэлжилж байна.

            Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Орхон аймаг дахь Гаалийн газар, Жаргалант сумын Засаг даргын тамгын газар, Жаргалант сумын Орон нутгийн хөгжлийн сан, Мэдээлэл шуурхай удирдлагын төв, Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургууль, 18 дугаар сургууль, 13 дугаар сургууль, Оюу цэцэрлэг, Одод цэцэрлэг, 19 дүгээр цэцэрлэг, 6 дугаар цэцэрлэг, 1 дүгээр цэцэрлэгийн 2023 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт дууссан.

            Сонгуулийн хэсгийн хороонд хуваарилагдсан албан хаагчид хуваарийн дагуу хэсгийн хороондоо ажиллалаа.

            Аймгийн Дотоод аудитын хорооны хурлыг 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулж, хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг хорооны даргаар батлуулан, холбогдох асуудлуудыг шийдвэрлэв.

  

            Албан хаагчид хариуцсан хөтөлбөр, арга хэмжээнийхээ эхний хагас жилийн биелэлтийг албаны дарга болон албан хаагчдад танилцуулж ажиллалаа.

  

            Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Г.Батцэцэгээс “Ажлын байран дахь эргономикийн хүчийн зүйлсийн тухай ойлголт” сэдэвтэй сургалтыг авсан.

  

            Аймгийн Улаан загалмайн нийгэмлэгээс гишүүн байгууллагууддаа “Өрхийн гамшигийн үеийн бэлэн байдал, анхны тусламж үзүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтад 2 албан хаагч оролцлоо.

  

  

            2024 оны Төлөвлөгөөний биелэлтийг нийт албан хаагчид албаны даргаар дүгнүүлж ажиллав.

  

            Албан хаагчдын 2024 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлттэй албаны дарга танилцаж, үр дүнг тооцон ажиллалаа.

  

 

            Аймгийн Засаг даргын тамгын газрын  Хууль, эрх зүйн хэлтэст Албаны авилгын эсрэг үйл ажиллагааны эхний хагас жилийн тайлан, Архивын тасагт Хэвлэмэл хуудасны зарцуулалтын I хагас жилийн тайлан, Аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгэм бодлогын хэлтэст Үндэсний бичгийн тайлан, Төрийн захиргааны удирдлагын хэлтэст Монгол Улсын төрийн албаны тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь заалтын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, Санхүү төрийн сангийн хэлтэст Албаны 2025 оны төсвийн төсөл, Сангийн Яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газарт Сангийн Яамны Дотоод аудитын хорооны 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 19 дүгээр тогтоолоор өгсөн зөвлөмжийн холбогдох заалтын хэрэгжилтийг эхний хагас жилийн байдлаар мөн Сангийн Яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газарт Монгол Улсын Сангийн сайд, Орхон аймгийн Засаг даргын 2024 онд хамтран ажиллах гэрээний холбогдох заалтын хэрэгжилтийг эхний хагас жилийн байдлаар хүргүүлж ажиллалаа.

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, ДОТООД АУДИТЫН АЛБА