Мэндчилгээ
Манай байгууллагын цахим хуудсыг сонгон зочилж байгаа таны энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.
Орхон аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар нь Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад стандартад нийцсэн хяналт шалгалт, дотоод аудитыг гүйцэтгэж, үнэлэлт дүгнэлт, зөвлөмж өгөх, эрсдэлийн удирдлагаар хангах чиглэлээр төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын төсөв, санхүүгийн үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх үүргийг газрын дүрмээр хүлээн ажилладаг.
Та цахим хуудсанд хандсанаар байгууллагын үндсэн үйл ажиллагаа, цаг үеийн олон талт мэдээллийг хугацаа алдалгүй хүлээн авах, мөн цахим хэлбэрээр санал хүсэлтээ илэрхийлэх, сэтгэл ханамжийн судалгаанд хамрагдах боломжтой.
Та бүхэнд ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, ДОТООД
АУДИТЫН ГАЗРЫН ДАРГА Д.САЙЗМАА
Видео
Сүүлд нэмэгдсэн мэдээ
-
2026 оны 9 дүгээр сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ
-
Төсөвт байгууллагын удирдлага, нягтлан бодогч нарт зориулсан сургалт зохион байгуулагдлаа.
-
САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, ДОТООД АУДИТЫН ГАЗРЫН АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЙЛАН
-
САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, ДОТООД АУДИТЫН ГАЗРЫН БҮТЭЦ, ОРОН ТОО
-
Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын 09-р сард хийж гүйцэтгэсэн ажлын товч тайлан
