Эх сурвалжийн мэдээлэл
Байгууллагын нэр: Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар
Хариуцсан албан тушаалтны нэр: Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн П.Даваажаргал
Еmail: info@sankhuu.orkhon.gov.mn
Хаяг, өрөөний дугаар: Захиргааны III байр 212 б тоот
Холбоо барих утас: 70359855, 99929960
2026 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймгийн "Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс" болон "Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын Орхон салбар" хамтран төсөвт байгууллагын удирдлага, нягтлан бодогч нарын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, байгууллагын үйл ажиллагааны үр нөлөө, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор сургалт зохион байгууллаа.
Тус сургалтад Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын Дотоод аудитор-санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Б.Баасансүрэн “Төрийн байгууллагын үр нөлөөтэй удирдлага: Засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналт” сэдвээр илтгэл танилцуулж, сайн засаглалыг бэхжүүлэх, эрсдэлийг үр дүнтэй удирдах, дотоод хяналтын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр мэдээлэл өглөө.
.jpg)

![]()
