sankhuu.audit.orkhon@gmail.com      (+976) 70359856
 

Мэндчилгээ

Манай байгууллагын цахим хуудсыг сонгон зочилж байгаа таны энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.

Орхон аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар нь Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад стандартад нийцсэн хяналт шалгалт, дотоод аудитыг гүйцэтгэж, үнэлэлт дүгнэлт, зөвлөмж өгөх, эрсдэлийн удирдлагаар хангах чиглэлээр төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын төсөв, санхүүгийн үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх үүргийг газрын дүрмээр хүлээн ажилладаг.

Та цахим хуудсанд хандсанаар байгууллагын үндсэн үйл ажиллагаа, цаг үеийн олон талт мэдээллийг хугацаа алдалгүй хүлээн авах, мөн цахим хэлбэрээр санал хүсэлтээ илэрхийлэх, сэтгэл ханамжийн судалгаанд хамрагдах боломжтой.

Та бүхэнд ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, ДОТООД

АУДИТЫН ГАЗРЫН ДАРГА Д.САЙЗМАА

  Холбоо барих

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст Баг, Захиргааны 3-р байр 2 давхар 212, 213, 214, 215 тоот

Утас : (+976) 70359856
И-мэйл : sankhuu.audit.orkhon@gmail.com
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00

  Байршил