sankhuu.audit.orkhon@gmail.com      (+976) 70359856
 

ОРХОН АЙМГИЙН САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, ДОТООД АУДИТЫН ГАЗАР УЛСЫН САЛБАРЫН ШИЛДГЭЭР ТОДОРЛОО.

✅Дэлхийн 146 оронд салбартай Монголын Үндэсний Дотоод Аудиторын Холбоо (IIA Mongolia Chapter)-оос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Дотоод аудиторуудын форум” энэ жил холбоо үүсэн байгуулагдсны 10 жилийн ойн хүрээнд “Дотоод аудитын хувьсан өөрчлөлт” сэдвийн дор 2026 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улсын болон хувийн хэвшлийн 450 гаруй Дотоод аудитор, эрсдэл, хяналтын мэргэжилтэн оролцож, дотоод аудитын салбарын хөгжил, чиг хандлага, шинэлэг арга барил, сайн туршлагаа хуваалцсан.

✅Мөн IIA Mongolia Chapter-аас жил бүрийн 5 дугаар сарыг “Дотоод аудитын мэргэжлийг сурталчлах сар” болгон тэмдэглэж, улсын хэмжээнд “Дотоод аудитыг сурталчлах аян” уралдааныг зохион байгуулдаг уламжлалтай.

Тус аяны зорилго нь:

-Нийгэм, байгууллагад дотоод аудитын ач холбогдол, үнэ цэнийг таниулах;

-Дотоод аудитын үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх шинэлэг санаа, бүтээлч санаачилга, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх;

-Дотоод аудиторын мэргэжлийн хөгжил, манлайллыг дэмжихэд оршдог юм.

Тус форум арга хэмжээгээр үеэр

1. "ДОТООД АУДИТЫГ СУРТАЛЧЛАХ САРЫН АЯН"-НЫ ЯЛАГЧ БАЙГУУЛЛАГА

2. "2026 ОНЫ ШИЛДЭГ ДОТООД АУДИТОР"

3. "2026 ОНЫ ШИЛДЭГ ДОТООДЫН НЭГЖ" салбарын шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай.

🏆🏆🏆Орхон аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар нь Улсын салбараа манлайлан анх удаагаа 2 номинацын шилдгээр тодорлоо. Үүнд:

1. "ДОТООД АУДИТЫГ СУРТАЛЧЛАХ САРЫН АЯН"-НЫ ЯЛАГЧ БАЙГУУЛЛАГА

2. "2026 ОНЫ ШИЛДЭГ ДОТООД АУДИТОР"-оор газрын Ахлах мэргэжилтэн, Дотоод аудитор-Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Л.Булганцэцэг шалгарлаа.

Уг арга хэмжээний үеэр Сангийн яамны Дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалт, үнэлгээний газрын дарга Ж.Цогтбаяр нь Дотоод аудитор болон дотоод аудитын мэргэжлийн үнэ цэн, ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах чиглэлээр олон талт санаачилга, идэвхжүүлэлтийн ажлыг амжилттай төлөвлөн хэрэгжүүлж, улсын хэмжээнд манлайлан, амжилт гаргасан Орхон аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын дарга Д.Сайзмаа болон хамт олонд тусгайлан баяр хүргэлээ.

“ДОТООД АУДИТОР БАЙГУУЛЛАГЫН ЭРСДЭЛИЙГ ХАРЖ, ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ҮНЭ ЦЭНИЙГ БҮТЭЭЛЦЭГЧ ЮМ.”

  Холбоо барих

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст Баг, Захиргааны 3-р байр 2 давхар 212, 213, 214, 215 тоот

Утас : (+976) 70359856
И-мэйл : sankhuu.audit.orkhon@gmail.com
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00

  Байршил