НЭГДСЭН ДҮГНЭЛТ
Орхон аймгийн Засаг даргын төсвийн багцад хамаарах 84 байгууллагын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд дотоод аудит гүйцэтгэлээ. (Засгийн газрын тусгай сан-3, орон нутгийн төсвийн байгууллага-72, ОНӨХК-2, ОНӨААТҮГазар-5, Баян-Өндөр сум, Жаргалант сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурал-2)
Аудитаар :
- Шилэн дансны нэгдсэн цахим системд цаг хугацаандаа мэдээлэл байршуулсан байдал 99.2 хувь,
- Иж бүрэн, үнэн зөв мэдээлсэн байдал 99.3 хувь,
- Шилэн дансны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хийсэн дотоод аудитын нэгдсэн дүн 98.5 хувьтай дүгнэгдлээ.
84 байгууллагаас
- 56 байгууллага 100%,
- 22 байгууллага 95-98%,
- 5 байгууллага 90-93%
- 1 байгууллага 83%-тай /Жаргалант ус дулаан түгээх станц ОНӨХК/ тус тус дүгнэгдлээ.
Байгууллагын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах талаар дараах арга хэмжээг хэрэгжүүлж байна. Үүнд:
Улсын болон орон нутгийн төсвийн байгууллагуудын нягтлан бодогч, мэдээлэл оруулагч нарт Шилэн дансны нэгдсэн цахим хуудас-СХДАА, Орхон Төрийн сан зэрэг цахим хуудсаар дамжуулан Шилэн дансны цахим системийн шинэчлэл, мэдээлэл байршуулалттай холбоотой 8 удаагийн зөвлөгөө, мэдээллийг хүргэж ажиллалаа. Мөн албаны www.Sankhuu.audit.or.gov.mn сайтад Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой хийгдсэн дотоод аудитын мэдээллийг тогтмол байршуулж байна. Орон нутгийн ТУСГАЛ телевизээр 2024 оны Шилэн дансны дотоод аудитын нэгдсэн дүн болон хуулийн хэрэгжилтийг сайжруулахад чиглэсэн зөвлөмжүүдийг хүргэж ажилласан.
Мөн 2024 оны Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд гүйцэтгэсэн дотоод аудитын нэгдсэн дүнг аймгийн Дотоод аудитын хороо-ны хуралд танилцуулж, өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
2025 оны 1-р улирлын Шилэн дансны дотоод аудитын тайланг батлагдсан маягтаар байгууллага бүрт хүргүүлж, гарсан дүнтэй холбоотой ажил сайжруулах газрын даргын албан тоот, мэдээлэл оруулагчдад ганцаарчилсан зөвлөмжүүдийг өгч ажилласан.
ЭХ СУРВАЛЖИЙН МЭДЭЭЛЭЛ
БАЙГУУЛЛАГЫН НЭР: САНХҮҮГИЙН ХЯНАЛТ,ДОТООД АУДИТЫН ГАЗАР
АЛТАН ТУШААЛТНЫ НЭР: ДОТООД АУДИТОР Т.ОНОНТУУЛ
ХОЛБОО БАРИХ УТАС: 70359855