НЭГДСЭН ДҮГНЭЛТ
Орхон аймгийн Засаг даргын төсвийн багцад хамаарах 84 байгууллагын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд дотоод аудит гүйцэтгэлээ. (Засгийн газрын тусгай сан-3, орон нутгийн төсвийн байгууллага-72, ОНӨХК-2, ОНӨААТҮГазар-5, Баян-Өндөр сум, Жаргалант сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурал-2)
2025 оны 2-р улирлын аудитаар :
Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн нэгдсэн дүн 98,1% байна.
Үүнд:
- Хуулийн хугацаа хоцроож, мэдээлэл байршуулсан байдал: 6 байгууллага 9 талбарт хуулийн хугацаа хоцорч мэдээлэл байршуулr 99.4% байна.
- Мэдээллэсэн талбараас дутуу буюу иж бүрэн бус мэдээлсэн талбар: 38 байгууллага 44 талбарт иж бүрэн бус мэдээлэл байршуулж 98,4% байна.
84 байгууллагаас
- 44 байгууллага 100%,
- 38 байгууллага 95-98%,
- 1 байгууллага 93%
- 1 байгууллага 70%-тай /23-р Цэцэрлэг/ тус тус дүгнэгдлээ.
Хангалтгүй дүгнэгдсэн 23-р Цэцэрлэгт Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн ажил сайжруулах Албан шаардлагыг хүргүүлэхээр тогтов.
Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд дотоод аудитыг улирал тутамд гүйцэтгэн, байгууллагуудад дэлгэрэнгүй тайлан хүргэн, гарсан алдаа зөрчлийг арилгах зөвлөмжийг өгч үүрэгжүүлэн ажиллалаа.
ЭХ СУРВАЛЖИЙН МЭДЭЭЛЭЛ
БАЙГУУЛЛАГЫН НЭР: САНХҮҮГИЙН ХЯНАЛТ,ДОТООД АУДИТЫН ГАЗАР
АЛТАН ТУШААЛТНЫ НЭР: ДОТООД АУДИТОР Т.ОНОНТУУЛ
ХОЛБОО БАРИХ УТАС: 70359855