sankhuu.audit.orkhon@gmail.com      (+976) 70359856
 

Аймгийн Засаг даргын төсвийн багцад хамаарах 85 байгууллагын 2025 оны IV улирлын "Шилэн дансны тухай хууль"-ийн хэрэгжилтэд дотоод аудит гүйцэтгэж, 98.2%-тай дүгнэгдлээ.

ЭХ СУРВАЛЖИЙН МЭДЭЭЛЭЛ

БАЙГУУЛЛАГЫН НЭР: САНХҮҮГИЙН ХЯНАЛТ,ДОТООД АУДИТЫН ГАЗАР

ХАРИУЦСАН АЛБАН ТУШААЛТНЫ НЭР: ДОТООД АУДИТОР Ч.ЭНХТУЯА

ХОЛБОО БАРИХ УТАС: 70359855, 99074259

 

НЭГДСЭН ДҮГНЭЛТ

Аймгийн Засаг даргын төсвийн багцад хамаарах 85 байгууллагын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд 2025 оны 4 дүгээр улирлын байдлаар дотоод аудит гүйцэтгэлээ. (Засгийн газрын тусгай сан-3, Орон нутгийн төсвийн байгууллага-73, ОНӨХК-2, ОНӨААТҮГазар-5, Баян-Өндөр сум, Жаргалантl сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурал-2). 2025 оны 3-р улирлаас Орхон аймгийн Архивын хэлтэс нэмэгдэж, Шилэн дансны нэгдсэн цахим системд 61 талбарт мэдээлэл байршуулж, дотоод аудитад хамрагдсан. Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн нэгдсэн дүн 98.2% байна.

Үүнд:

  • Хуулийн хугацаа хоцроож мэдээлэл байршуулсан байдал: 64 байгууллага 181 талбарт хуулийн хугацаа хоцорч мэдээлэл байршуулr 98.7% байна.
  • Мэдээлсэн талбараас дутуу буюу иж бүрэн бус мэдээлсэн талбар: 44 байгууллага 71 талбарт иж бүрэн бус мэдээлэл байршуулж 99.4% байна.

 85 байгууллагаас:

  • 13 байгууллага 100%,
  • 68 байгууллага 95-99%, 
  • 4 байгууллага 90-94% тус тус дүгнэгдлээ.

  Холбоо барих

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст Баг, Захиргааны 3-р байр 2 давхар 212, 213, 214, 215 тоот

Утас : (+976) 70359856
И-мэйл : sankhuu.audit.orkhon@gmail.com
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00

  Байршил