Эх сурвалжийн мэдээлэл
Байгууллагын нэр: Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар
Хариуцсан албан тушаалтны нэр: Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн П.Даваажаргал
Еmail: info@sankhuu.orkhon.gov.mn
Хаяг, өрөөний дугаар: Захиргааны III байр 212 б тоот
Холбоо барих утас: 70359855, 99929960
Олон улсын “Дэлхийн стандартын өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан “Стандарт ба Чанар – 2026” арга хэмжээг Монголын Чанарын Менежментийн Холбоо, “МонСертф” ХХК, Олон Улсын Стандартын Академи хамтран зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд ISO олон улсын стандарт нэвтрүүлсэн төрийн болон хувийн хэвшлийн 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллагуудын 500 гаруй удирдлага, ажилтан албан хаагч, стандартын салбарын мэргэжилтэн, зочид төлөөлөгч оролцлоо. Олон улсын стандартыг нэвтрүүлэн бодит үр дүнд хүрч, салбар бүрт манлайлан ажилласан 10 салбарын шилдгүүдээ тодрууллаа.
"Төрийн байгууллага"-салбарт 2019 оноос Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015, Авлигын эсрэг менежментийн тогтолцооны ISO 37001:2016, Эрсдэлийн менежментийн тогтолцооны ISO 31000:2018 олон улсын стандартуудыг хэрэгжүүлж буй Орхон аймгийн САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, ДОТООД АУДИТЫН ГАЗАР шалгарч, "ЧАНАРЫН МАНЛАЙЛЛЫН ШАГНАЛ-2026" цом, өргөмжлөлөөр шагнагдлаа.
.jpg)
.jpg)
.jpg)
