Эх сурвалжийн мэдээлэл
Байгууллагын нэр: Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар
Хариуцсан албан тушаалтны нэр: Ахлах мэргэжилтэн, дотоод аудитор-санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Л.Булганцэцэг
Еmail: info@sankhuu.orkhon.gov.mn
Хаяг, өрөөний дугаар: Захиргааны III байр 212 б тоот
Холбоо барих утас: 70359855, 99036411
НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН БОДЛОГО, ЗОРИЛГО, ЗОРИЛТ
Бодлого: Орхон аймгийн санхүүгийн хяналт, дотоод аудитын газар нь “Төрийн бодлого шийдвэр, хууль, тогтоомжид нийцүүлэн авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, ёс зүйтэй хүний нөөцөөр эрсдэлд суурилсан дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтыг стандартын дагуу гүйцэтгэн зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, засаглалын эрсдэлийг бууруулан, харилцагчийн сэтгэл ханамжийн түвшинг дээшлүүлж, сайжруулалтыг хийж ажиллана.
Зорилго: “Эрсдэлд суурилсан дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, чанартай, ил тод, хариуцлагатай хэрэгжүүлж, хараат бус дүгнэлт гаргаж, сонирхогч талуудын хэрэгцээ, хүлээлтэд чиглэн засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын үр нөлөөг дээшлүүлэх замаар үйл ажиллагааны чанарыг тасралтгүй сайжруулна".
Зорилт: Байгууллагын нэгдсэн менежментийн тогтолцооны зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.Үүнд:
1. Монгол Улсын холбогдох хууль, дүрэм, журам, зохицуулалтуудын шаардлагад нийцэж ажиллах
2. Эрсдэлд суурилсан дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтыг гүйцэтгэн засаглалын эрсдэлийг бууруулах
3. Авлигын аливаа хэлбэрийг үл тэвчин ёс зүйтэй хамтын ажиллагааг эрхэмлэх
4. Зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх замаар харилцагчийн сэтгэл ханамжийн түвшинг дээшлүүлэх
5. Хүний нөөцийн сургалт, хөгжлийг дэмжих
6. Нэгдсэн менежментийн тогтолцооны үр нөлөө, тасралтгүй сайжруулалтыг хангах

