info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

Санхүүгийн хяналт, аудитын албаны 2019 оны 04 сарын 01-ний өдрөөс 05 сарын 31-ний хооронд гүйцэтгэсэн ажлын мэдээ

Аймгийн Засаг даргын  баталсан удирдамжийн дагуу Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хот тохижуулах газар, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Улсын цэцэрлэгүүдийн “тогтмол зардал”-д СТСХ-тэй хамтарсан шалгалт, Хувийн цэцэрлэгүүдийн санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтуудыг ажлын 14-20 хоногт хийж гүйцэтгэхээр ажиллаж байна. 

Баян-Өндөр сумын Засаг даргын тамгын газар, Биеийн тамир спортын газар, Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн газар ОНӨҮГ, 14-р сургууль, Оюу цэцэрлэг, 8, 10, 11, 22-р цэцэрлэгийн санхүүгийн үйл ажиллагаанд удирдамжийн хүрээнд төлөвлөгөөт хяналт шалгалтыг тус тус гүйцэтгэн холбогдох байгууллагад тайланг хүргүүлж ажиллалаа.

Сангийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хамтран  баталсан “Сум хөгжүүлэх сангийн улсын үзлэг зохион байгуулах тухай”  удирдамжийн дагуу албаны ахлах мэргэжилтэн СХШУБайцаагч Б.Баасансүрэн, СХШУБайцаагч О.Болормаа, Дотоод аудитор Л.Булганцэцэг нар Баян-Өндөр сумын сум хөгжүүлэх сан, Жаргалант сумын сум хөгжүүлэх санд хяналт шалгалтыг хуанлийн 14 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэн тайланг Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн ажиллалаа.

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолоор батлагдсан “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”-ын дагуу албан тушаалын тодорхойлолт боловсруулан Орхон аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд 2019.04.26-ны өдрийн 83 тоот албан бичгээр, Албаны чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх ажлын удирдамжийг Нийгмийн даатгалын хэлтэст 2019.05.27-ны өдрийн 95 тоот албан бичгээр тус тус хүргүүлэн ажиллалаа.

2019.05.09-ний өдөр Онцгой байдлын Ерөний газрын даргын тушаалаар зохион байгуулагдсан "Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бэлэн байдлын үзлэг"-т албаны албан хаагчид амжилттай оролцлоо.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Төрийн албаны зөвлөлөөс 2018-2021 онд хэрэгжүүлж буй "Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь" төслийн "Төрийн захиргаан дахь жендэрийн тэгш байдлыг дээшлүүлэх" хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссоос Орхон аймгийн Төрийн захиргааны 30 байгууллагын удирдлагуудад "Жендэр ба хүний эрх" сэдэвт ээлжит сургалт 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 09:00-11:00 цагт Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд, 14:00-19:00 цагт Аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд зохион байгуулагдлаа. Сургалтанд албаны дарга Д.Сайзмаа болон дотоод аудитор Л.Булганцэцэг нар хамрагдлаа

 “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд 2019 оны 05 сарын 11-ний өдөр “Сархиа” уулын баруун салаанд нарс мод суулган, усалгаа хийж ажиллаллаа.                   

   

2019 оны 04 сарын 05-ны өдөр албаны хамт олон албаны байрлах аймгийн захиргааны III-р байрны гаднах хуваарьт 50 метр талбайн цас, хог хаягдлыг цэвэрлэн хогын цэгт төвлөрүүлэн ажиллалаа.

                     САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБА