Мэндчилгээ
Манай байгууллагын цахим хуудсыг сонгон зочилж байгаа таны энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.
Орхон аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар нь Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад стандартад нийцсэн хяналт шалгалт, дотоод аудитыг гүйцэтгэж, үнэлэлт дүгнэлт, зөвлөмж өгөх, эрсдэлийн удирдлагаар хангах чиглэлээр төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын төсөв, санхүүгийн үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх үүргийг газрын дүрмээр хүлээн ажилладаг.
Та цахим хуудсанд хандсанаар байгууллагын үндсэн үйл ажиллагаа, цаг үеийн олон талт мэдээллийг хугацаа алдалгүй хүлээн авах, мөн цахим хэлбэрээр санал хүсэлтээ илэрхийлэх, сэтгэл ханамжийн судалгаанд хамрагдах боломжтой.
Та бүхэнд ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, ДОТООД
АУДИТЫН ГАЗРЫН ДАРГА Д.САЙЗМАА
Видео
Сүүлд нэмэгдсэн мэдээ
-
Шилэн дансны дотоод аудитын тайлан (2025 оны IV улирал)
-
Аймгийн Засаг даргын төсвийн багцад хамаарах 85 байгууллагын 2025 оны IV улирлын "Шилэн дансны тухай хууль"-ийн хэрэгжилтэд дотоод аудит гүйцэтгэж, 98.2%-тай дүгнэгдлээ.
-
2026.02.05-ны өдөр "Стандарт, хэмжил зүйн хэлтэс"-ээс сургалт зохион байгуулсан.
-
2026.02.05-ны өдөр "Насан туршийн суралцахуйн төв"-тэй хамтран "Гар утсаа ашиглан цахим орчинд үндэсний бичгээр бичих" сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
-
"Аялгуу соёлын төв"-тэй хамтран “Гэр бүлийн өдөрлөг"-ийг 2026.02.06-ны өдөр зохион байгууллаа.




