"Хойд бүсийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар"-ын албан хаагчдыг чадавхжуулах, туршлага солилцох" сургалт Орхон аймагт зохион байгуулагдлаа.
Тус сургалтаар:
1. "Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015" стандарт болон "Авлигын эсрэг менежментийн тогтолцоо ISO 37001:2016" стандартуудын хэрэгжилт, сайн туршлага" сэдвээр Орхон аймгийн СХДАГ-ын Ахлах мэргэжилтэн, Дотоод аудитор-СХШУБайцаагч Л.Булганцэцэг
2. "Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмын хэрэгжилт" сайн туршлагаа Хөвсгөл аймгийн СХДАГ-ын СХШУАБайцаагч Э.Пүрэвсүрэн
3. “Дотоод аудитын үр нөлөө, засаглал, эрсдэл, дотоод хяналтын тогтолцооны төлөвшлийн нийцэл” судалгааны ажлын танилцуулгыг Орхон аймгийн СХДАГ-ын Дотоод аудитор-СХШУАБ Б.Баасансүрэн
4. “Эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлсэн туршлага” сэдвээр Хөвсгөл аймгийн СХДАГ-ын СХШУБ А.Догсмоо нар итгэл тавилаа. Мөн “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам”-ын хэрэгжилт, “Сонсох ажиллагааны тэмдэглэл”-ийн талаар хамтран хэлэлцүүлэг хийлээ.