info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

Санхүүгийн хяналт, аудитын албаны 2016 оны 08 дугаар сарын 1-ээс 15-ны хооронд гүйцэтгэж буй ажлын мэдээ:

        Аймгийн Засаг даргын батлагдсан удирдамжийн дагуу 8-р сарын 8-аас аймгийн Номын төвийн 2015 оны төсөв санхүүгийн үйл ажиллагаа, аймгийн Орон нутгийн хөгжлийн сан, аймгийн хөрөнгө оруулалтын 2016 оны хагас жилийн төсвийн санхүүжилт, захиалагчийн хяналтын гүйцэтгэлийн үр дүн сэдэвт нийцлийн аудит, мөн  8-р сарын 15-аас Жаргалант сумын ЗДТГ, тус сумын Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сангийн 2015 оны болон 2016 оны хагас жилийн төсөв санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт дотоод аудитыг гүйцэтгэж байна. 

          “Хот байгуулалт барилга захиалагчийн алба” ОНӨҮГ, Эрдэнэт цогцолбор сургууль, Өмчийн харилцааны газар, Шилэн дансны хууль, тогтоомжийн 2-р улирлын хэрэгжилтийн байдалд гүйцэтгэсэн дотоод аудитыг  дуусгаж аудитын тайлан, дүгнэлтийг гаргасан. 
          Аймгийн Дотоод аудитын хорооны хуралдаанд албаны 2016 оны хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын дүн, акт, албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилийн байдал, Шилэн дансны 2-р улирлын тайлангийн аудитын дүн, ӨХГ-ын бүтэц зохион байгуулалт, санхүүгийн үйл ажиллагааны дотоод аудитын тайлан, бусад гэсэн 4 асуудлыг хэлэлцүүлэхээр хуралдааны бэлтгэл ажлыг хангаж байна. 
            Санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын дүгнэлтээр нөхөн төлбөрийн акт тогтоогдсон болон барагдуулах хугацаа хэтэрсэн улсын байцаагчийн актын биелэлтийг эрчимжүүлэх чиглэлээр ажил зохион байгуулан ажиллаж байна. Тухайлбал: 17-р сургуулийн барагдаагүй актын дүнгээс 624.5 мянган төгрөг, Биеийн тамир спортын газраас 550.5 мянган төгрөгийн актыг барагдуулсан дүн мэдээтэй байна.