info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

Санхүүгийн хяналт, аудитын албаны үйл ажиллагааны төлөвлөгөөний 3 дүгээр улирлын биелэлт

 

Ерөнхий мэдээлэл

          Улсын салбарын дотоод аудитыг хөгжүүлэх дунд хугацааны 2014-2016 оны стратегийг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд 2016 онд

Аймгийн санхүүгийн хяналт, дотоод аудитын дунд хугацааны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган, санхүүгийн хяналт, дотоод аудитын бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлэх.

Мэргэшсэн санхүүгийн хяналтын улсын байцаагч, дотоод аудиторыг бэлтгэх

Байгууллагын үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэсэн санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд үзүүлэх

Санхүүгийн хяналт, дотоод аудитын үйл ажиллагаанд чанарын баталгаажуулалт нэвтрүүлэх

Санхүүгийн хяналт, дотоод аудитын эрсдлийн удирдлагын ойлголт түүний ач холбогдол, үр дүнг олон нийтэд таниулан сурталчилах гэсэн 5 зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.


Үйл ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэл

Аймгийн дотоод аудитын хорооны анхны хурлыг 2016 оны 08 сарын 19-нд хийж дараах 5 асуудал хэлэлцлээ.

  1. Дотоод аудитын хурлын дэг батлах тухай
  2. СХАА-ны 2016 оны эхний хагас жилийн тайлан, санхүүгийн хяналт, шалгалт, дотоод аудитын дүн, акт албан шаардлага зөвлөмжийн хэрэгжилт
  3. Шилэн дансны 2-р улирлын тайлангийн аудитын дүн
  4. ӨХГ-ын бүтэц зохион байгуулалт, санхүүгийн үйл ажиллагааны дотоод аудитын тайлангийн танилцуулга
  5. Бусад үйл ажиллагааны танилцуулга, санал хүсэлт

Хуралдаанд Шилэн дансны хууль тогтоомжийн хэрэгжилтийн тайланг танилцуулж хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаагүй удаа дараа зөрчил гаргасан байгууллага албан хаагчдад хариуцлага тооцох тухай, Өмчийн харилцааны газрын санхүүгийн үйл ажиллагааны дотоод аудитын дүнгээр илэрсэн зөрчил дутагдалд өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллах тухай тус тус Дотоод аудитын хорооноос тогтоол гарсан    

Үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 3-р улирлын байдлаар 29 төсөвт байгууллага, 7 тусгай сан, 4 төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд 2 сэдэвчилсэн нйит 42 обьектод төлөвлөгөөт хяналт шалгалт хийхээр төлөвлөж, гүйцэтгэлээр 42 төлөвлөгөөт шалгалтыг хийж гүйцэтгээд байна. Харин Аймгийн засаг дарга буюу удирдах дээд байгууллагын шийдвэр хүсэлтээр сэдэвчилсэн 5 аудит, бусад төсөвт байгууллагын хүсэлтээр1  байгууллага 1 төсөл хөтөлбөрийн үйл ажиллагаанд нийт 7 төлөвлөгөөт бус санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудит гүйцэтгэсэн болно.

Тайлант хугацаанд 158 зөрчил илрүүлж 30 зөрчлийг газар дээр нь арилгуулж үлдсэн зөрчилд улсын байцаагчийн 54 заалт бүхий хугацаатай 30 албан шаардлага, 20 зөвлөмж хүргүүлэн 38 нөхөн төлбөрийн акт тогтоон  хариуцлага хүлээлгэн хэрэгжилтийг хангуулах хугацаа тавин ажиллаж байна.Төлөвлөгөөт хяналт шалгалтаар 23,765.6 мянган төгрөгийн 38 нөхөн төлбөр ногдуулсан акт тогтоож, тайлант хугацаанд 12,356.2 мянган төгрөгийн 25 актын  төлбөрийг орон нутгийн татварын бус орлогын 210000914 тоот дансанд төвлөрүүлж, актын биелэлт тооны хувьд 65.7 хувь, мөнгөн дүнгийн хувьд 52.0 хувьтай гарч байна. Хугацаа болоогүй 8,574.0 мянган төгрөгийн 8 акт, хугацаа хэтэрсэн болон дутуу барагдуулсан 2,835.4 мянган төгрөгийн 2 актын үлдэгдэлтэй байна.

Шилэн дансны 2-р улирлын тайланд хийсэн дотоод аудитад 18 байгууллага хамрагдсан. Шалгалтын явцад мэдээлэл оруулах хэрэглэгчдэд тухайн талбарт ямар мэдээллийг хэрхэн оруулах талаар манай байгууллагаас удаа дараа сургалтыг явуулж байгаа боловч мэдээлэл оруулах хэрэглэгч болон админ хэрэглэгчид өөрчлөгдөх, хууль тогтоомжид заасан тухайн нэг мэдээлэлд байгууллагад хамааралтай ямар ямар мэдээлэл оруулах талаар жишээ байхгүйн улмаас эргэлзээтэй ойлгомжгүй байдал үүсч зааварчилгааг дагахгүй мэдээллээ буруу эсвэл дутуу оруулах эрсдэл их байна. Дотоод аудитын дүнгээр Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд мэдээлэл оруулахдаа холбогдох зааварчилгааг мөрдөхгүй байгаагаас шилэн дансны мэдээллийг хуулийн хугацаанд, үнэн зөв, иж бүрэн мэдээлэхгүй Шилэн дансны хууль, журам, заавар хангалтгүй хэрэгжүүлж байна гэж дүгнэв. Шалгалтын дүнтэй холбогдуулан шалгалтанд хамрагдсан 18 байгууллагад аймгийн Засаг даргын албан бичгээр 3 заалт бүхий зөвлөмж хүргүүлж зөвлөмжийн биелэлтийг хангаж ажиллаа. Мөн Сангийн яаманд шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд мэдээлэл оруулах талбарууд хуулийн хугацаанаас 1 сарын өмнө идэвхжүүлж, тайлант хугацаанд мэдээллийг оруулах боломжоор хангах, Шилэн дансны нэгдсэн цахим хуудасны мэдээллийн талбарт мэдээллийг хэрхэн зөв оруулах талаар жишээ заавартай Демо заавар эсвэл видео хичээл байршуулж зааварчилгааг шилэн дансны хэрэглэгчид хаана хэзээ ч ашиглаж мэдээллээ үнэн  зөв оруулах боломжоор хангах гэсэн 2 санал дэвшүүлсэн.

Бусад мэдээлэл

Тайлант хугацаанд бусад байгууллагаас 129 албан бичиг ирснээс хариу хүргүүлэх шаардлагагүй 108, хариу хүргүүлсэн 21, хугацаа болоогүй буюу хариу хүргүүлэх албан бичиг байхгүй байна. Бусад төсвийн болон хувийн хэвшлийн байгууллагад 127 албан бичиг хүргүүлсэн байна. Албан хаагчдаас ирүүлсэн 15 өргөдлийг хүлээн авч хуулийн хугацаанд бүрэн шийдвэрлэсэн байна. Үүнд: Ажилд орох хүсэлт-3, ажлын чөлөө авах хүсэлт-7,цалингийн урьдчилгаа     авах хүсэлт-3, тэтгэмж авах хүсэлт-1,ажлаас чөлөөлөх хүсэлт -1 байна.Ирсэн СӨГ-ын шйидвэрлэлтийн тайланг батлагдсан мягтын дагуу гарган АЗДТГ-т хүргүүлсэн болно.

Албаны www.sankhuu.orkhon.gov.mn цахим хуудсыг 3-р улиралд шинээр үүсгэн байгууллагын үйл ажиллагааны 14 хоног болон улирлын мэдээлэл, дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтын товч мэдээлэл, албан томилолтын зардал олгох, албан хаагчдад олгож буй тэтгэмж, нэг удаагийн урамшууллаас ХХОАТатвар суутгах заавар зөвлөмжийг бэлтгэн олон нийтэд хүргэж байна. Мөн байгууллагын Шилэн дансны нэгдсэн цахим хуудас болон мэдээллийн ил тод байдлын самбарт өнгөрсөн жилийн үйл ажиллагааны тайлан, энэ оны батлагдсан төсөв, сар бүрийн төсвийн гүйцэтгэл, худалдан авалт, тендерийн мэдээлэл, батлагдсан орон тооны өөрчлөлтийн мэдээлэл, албанд ирсэн СӨГ-ын шийдвэрлэлтийн мэдээ, шинэ хууль тогтоомжийн тухай мэдээллийг байршуулж үйл ажиллагаа, хүний нөөц болон санхүүгийн тайлан мэдээг хууль журмын дагуу цаг тухайд нь байршуулж байна.