info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

Санхүүгийн хяналт, аудитын албаны 2018 оны 02 дугаар сарын 02-оос 28-ны хооронд гүйцэтгэсэн ажлын мэдээ

 

Аймгийн Засаг даргын  баталсан удирдамжийн дагуу Биеийн тамир спортын газар, Наймдугаар сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг ажлын 14 хоногт,  “Монголын залуучуудын холбоо”-нд орон нутгаас олгосон санхүүжилтийн үр дүнд хяналт шалгалтыг ажлын 14 хоногт тус тус хийх хугацаатай ажиллаж байна.

Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 8 өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаанд сэдэвчилсэн дотоод аудитыг ажлын 15 хоног хийх гүйцэтгэн  танилцуулгыг тухайн байгууллагуудад хүргүүлэн ажиллаа.

Төрийн байгууллагуудын төсвийн шууд захирагч нарт “Шилэн дансны хууль тогтоомж, түүний хэрэгжилт ” сэдэвт сургалтыг 2018 оны 02-р сарын 27-ны өдөр зохион байгуулж, мөн аж ахуйн нэгж байгууллагуудад Улс орон нутгийн төсвийн хөрөнгөөр 10 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэсэн байгууллагын шилэн данс” сэдэвт сургалтыг 2018 оны 02-р сарын 28-ны өдөр тус тус зохион байгуулан ажилласан.

Аймгийн Засаг дарга Д.Батлутын санаачилсан тусламж дэмжлэг шаардлагатай ахмад настанд хүндэтгэл үзүүлэх аянг дэмжин  Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 44 гудамжны 03 тоотод оршин суудаг Б.Батбаярт болон түүний гэр бүлийнхэнд хүндэтгэл үзүүлэн албаны албан хаагчдаас хандивласан сар шинийн идээ, гарын бэлэг гардууллаа. 

 

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБА