info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 Олон улсын стандартыг нэвтрүүллээ.

 Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”, Орхон аймаг, Эрдэнэт хотын “Ногоон, тогтвортой хөгжлийн хэтийн зорилт-2025” Аймгийн Засаг даргын 2019 оны  А/143 тоот захирамж, Албаны даргын 2019 оны А/28 тоот тушаалыг үндэслэн байгууллагын үйл ажиллагаанд Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 Олон улсын стандартыг нэвтрүүлэх зорилт тавьж, 2019 оноос менежментийн тогтолцоог нэвтрүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж амжилттай нэвтрүүллээ.

Монгол улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт хэмжил зүйн газрын даргын зөвлөлийн  хурлын шийдвэрээр Чанарын менежментийн тогтолцоо  ISO 9001:2015 Олон улсын стандартын гэрчилгээ олгосныг Стандарт хэмжил зүйн газрын бүтээгдэгхүүн тогтолцоо, баталгаажуулалтын газрын дарга  В.Ганзоригоос гардан авлаа.            

       Алба нь нийслэл, 21 аймаг, 9 дүүргийн хэмжээнд салбараа манлайлан ажиллаж, салбарын хэмжээнд анх удаа Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 Олон улсын стандартыг нэвтрүүлснийг Аймгийн удирдлагууд “Эрдэнэт хотын өдөр”-ийн арга хэмжээн дээр гардуулан өглөө. Тус арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Орхон аймгийн Засаг дарга  С.Батжаргал нар оролцсон.