info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

Аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэстэй хамтарч төрийн байгууллагуудын нягтлан бодогч нарт хийсэн сургалтын тайлан

  Аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэстэй хамтарч  25-улсын төсөвт, 5-төрийн өмчит, 11-орон нутгийн байгууллага- 15-сургууль, 22-цэцэрлэг, 4-соёлын төвийн нийт 82 нягтлан бодогчдод “Шилэн дансны хууль тогтоомж, хяналт шалгалтаар илэрч буй  нийтлэг зөрчил дутагдал, цаашид анхаарах асуудал” сэдэвт сургалтыг 2017 оны 11-р сарын 30-ны өдрийн 9 00-1200  цаг, 1400 -1730  цагуудад зохион байгууллаа. Сургалтанд СТСХ-ийн дарга Н.Бямбацэцэг, СХАА-ны дарга Д.Сайзмаа нар оролцож, сургалтыг нээн үг хэлж, байгууллагуудынхаа үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийлээ.Сургалтанд

 Сургалтаар :

Ш  Ахлах мэргэжилтэн Н.Рэнчинханд: “Шилэн дансны хууль тогтоомж, хэрэгжилт, цаашид анхаарах асуудал” -35 минут

Ш  СТСХ-ийн төсвийн ерөнхий нягтлан бодогч С.Энхтүвшин: “ Зөрчлийн тухай хууль тогтоомж, тайлагналтай холбоотой анхаарах асуудал”-15 минут

Ш   Харилцааны гайхамшиг ТББ-ийн тэргүүн Н.Алтанцоож: “ Хувь хүний ёс зүй, харилцаа хандлага”-30 минут

Ш  СХШУБайцаагч Б.Баасансүрэн: “ Хяналт шалгалтаар илэрч буй нийтлэг зөрчил, цаашид анхаарах асуудал-25 минут

Ш  СХШУБайцаагч О.Болормаа: “Байгууллагын өмч хөрөнгийн бүртгэл хөтлөлт, тайлан гаргалтаар илэрдэг зөрчил дутагдал, цаашид анхаарах асуудал”-30 минутын  илтгэлийг тус тус  тавилаа.