info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

“Шилэн дансны хууль,түүний хэрэгжилт”,”Төсөв санхүүгийн үйл ажиллагаанд хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах нь” сэдэвт сургалтын тайлан

 Санхүүгийн хяналт аудитын албанаас ээлжит сургалтаа зохион байгууллаа. Сургалтаар: Төрийн байгууллагуудын нягтлан бодогч, нярав нарт зориулсан “Шилэн дансны хууль, түүний хэрэгжилт”, ”Төсөв санхүүгийн үйл ажиллагаанд хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах нь” сэдэвт сургалтыг 2018 оны 6-р сарын 28-ны өдөр үдээс өмнө 09:00- 12:30 хүртэл, үдээс хойш 14:00 - 17:00  цагуудад, 29-ны өдөр  үдээс өмнө 09:00 -12:30 хүртэл цагт аймгийн 4-р сургуулийн урлагын зааланд зохион байгууллаа. Сургалтаар:

-       Шилэн дансны хууль тогтоомжийн хэрэгжилт-45 минут

-       Дадлага ажил / бие даасан/ -15 минут

-       Төсөв санхүүгийн үйл ажиллагаанд хууль тогтоомжийн хэрэгжилт -30 минут

-       Дадлага ажил /багаар/-55 минут гэсэн хөтөлбөрийн дагуу тус бүр 3 цагийн сургалтыг

94 байгууллагын нийт 163 нягтлан бодогч, нярав  нарт сургалтыг зохион байгуулж санал солилцлоо. Энэ удаагийн сургалтаар нягтлан бодогч нараас гадна байгууллагуудын няравуудыг хамруулсан нь сургалтын нэг онцлог байлаа. Шилэн дансны хөтлөлтийн календарчилсан хуанли хийлгэн тараалаа. ХУУЛЬ ТОГТООМЖОО ХЭРЭГЖҮҮЛЭН АЖИЛЛАЦГААЯ.