info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

Сургалт зохион байгууллаа.

 

       Албаны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу ээлжит сургалтыг төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хууль, тогтоомж гэрээний үндсэн дээр гүйцэтгэдэг аймгийн нийт өрхийн эрүүл мэндийн төвүүд, хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгүүд, улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 10 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, ажил, үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжүүдийн удирдлага нягтлан бодогч нарыг хамруулан 2020 оны 09 дүгээр сарын 25-ны 10:00 цагт Төрийн захиргааны 3-р байрны ХАҮТ-ын 202 тоот сургалтын танхим, ХББЗА-208 тоот хурлын танхимд тус тус зохион байгууллаа.

Сургалтыг Санхүүгийн хяналт, аудитын албаны ахлах мэргэжилтэн О.Болормаа “Дотоод хяналт, төсвийн сахилга бат”, Дотоод аудитор Л.Булганцэцэг Шилэн дансны тухай хуулийн танилцуулга, системд мэдээлэл байршуулах, тайлан илгээх аргачлал”, ХББЗАлбаны инженер Б.Оюунсан “Улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл, захиалагчийн дүгнэлтийн талаархи мэдээлэл, зөвлөмж”, ХББЗА-ны хяналтын инженер Д.Нямбаатар “Хөрөнгө оруулалтын ажлын баримт бичгийн бүрдүүлэлт”, “Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах дүрэм” сэдвээр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч А.Сайнсанаа нар тус тус сургалт мэдээлэл хүргэлээ.

Сургалтанд нийт 38 аж ахуйн нэгж байгууллагын 42 удирдлага, нягтлан бодогч нар хамрагдлаа.