info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

Авлигын эсрэг менежментийн тогтолцооны ISO 37001:2016 Олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэллээ.

             Монгол улсын Засгийн газрын 2023 оны 49 дүгээр тогтоолоор 2023-2024 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарласантай нийцүүлэн 2023 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөндөө Авлигын эсрэг менежментийн тогтолцооны ISO 37001:2016 Олон улсын стандартыг нэвтрүүлэх зорилтыг дэвшүүлэн үйл ажиллагаандаа нэвтрүүлж, Монсертф ХХК-ийн баталгаажуулалтын аудитад амжилттай хамрагдан Бүгд Найрамдах Энэтхэг улсын Олон улсын баталгаажуулалтын TNV Certification PvT. байгууллагаас баталгаажуулсан гэрчилгээг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Засгийн газрын ордны Нутгийн удирдлагын танхимд гардан авлаа.

        Гэрчилгээ гардуулах үйл ажиллагаанд ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлага зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар, Засгийн газрын ахлах реферэнт Д.Ганбат, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Тандалт судалгааны багийн ахлах, ахлах судлаач Б.Анар, Сангийн яамны Санхүүгийн хяналт, Эрсдэлийн удирдлагын газрын дарга Б.Доржсэмбэд, Монсертф ХХК-ийн захирал Г.Билгүүн, Бодлогын зөвлөх О.Намжил нар оролцлоо.

            Төрийн  албан хаагчийн ёс зүй, харилцаа, хандлагыг дээшлүүлэх, хүнд суртал, чирэгдлийг арилгах, авилга, ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх, эрсдэлд суурилсан төрийн хяналт шалгалтын тогтолцоог бэхжүүлэхэд дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх замаар төрийн үйлчилгээний нээлттэй, ил тод байдлыг ханган харилцагч байгууллагуудын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхээр Авлигын эсрэг менежментийн тогтолцооны ISO 37001:2016 Олон улсын стандартыг салбарын түвшинд болон төрийн байгууллагуудаа манлайлан үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэллээ.